Өсвөр насны охин 60$-н цүнхээ тансаг зэрэглэлийн гэж нэрлээд цахим орчинд шоолуулахад хүрчээ. Харин тэр үзэн ядагчдад зориулан дахин бичлэг хийж хариу барьсан ба уг цүнхний үйлдвэрлэгч компанийн удирдлагууд охин ба түүний аавыг хүлээн авч уулзаж үйлдвэрээ танилцуулсан байна.
Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт 17 настай Зои Габриэль охин "миний анхны тансаг зэрэглэлийн цүнх" гэсэн тайлбартай видео бичлэгээ Тикток платформд нийтэлжээ. Уг бичлэгт Габриэль Сингапурын загварын брэнд болох Charles & Keith-н цүнхийг баяртайгаар баглаанаас задлан үүрч буй харагдана. Нийтлэлийнхээ доор тэрээр "Баярлалаа ааваа" гэж бичжээ. Зарим сэтгэгдэл бичсэн хүмүүс түүнд урмын үг бичиж, шинэ цүнх нь таалагдсан гэж хэлж байхад зарим нь түүнийг "тансаг"-аар дүрсэлсэн цүнхийг шоолж байжээ. Уг цүнх нь Сингапурын вэбсайтад 79.90 Сингапур доллар буюу 60 орчим долларын үнэтэй цүнх байна. Уг бичлэгийг одоогоор 14 сая хүн үзээд байна.
Зарим сэтгэгдэл бичигчид түүний тайлбарыг "түргэн хоолны газрын тансаг хоол гэж нэрлэх" гэж харьцуулж, ижил үнэтэй боловч ихэвчлэн "тансаг зэрэглэл" гэж тодорхойлогддоггүй загварын брэндүүдийг онцолжээ.
Тэр өдрийн орой Габриэль "Түүнд хэн хэлэх вэ?" (араас нь инээж буй эможитой) нэг сэтгэгдэлд хариулжээ. Тэрээр яагаад "тансаг зэрэглэл" гэсэн нэр томьёо ашигласан тухайгаа тайлбарласан хариу бичлэг хийсэн байна.
"Намайг өсөж торниж байхад надад тийм ч их зүйл байгаагүй. Манай гэр бүл тийм ч их зүйлтэй байгаагүй" гэж тэр хэлжээ. "Бид талх шиг энгийн зүйлийг худалдаж авч чадахгүй байсан" Тэр үргэлжлүүлэн нулимс дуслуулан: "Таны тайлбар таныг хөрөнгө чинээгээсээ болж ямар их ухаалаг бус харагдуулж байгааг илтгэж байна. Таны хувьд 80 долларын цүнх тансаг биш байж магадгүй. Миний хувьд, мөн миний гэр бүлийн хувьд энэ бол маш их зүйл бөгөөд аав маань надад үүнийг авч өгсөнд маш их талархаж байна. Тэр үүнийг авахын төлөө маш их ажилласан" гэж хэлээд "Би авахдаа маш их баяртай байсан цүнхнээсээ болж үзэн ядагдсандаа итгэж чадахгүй байна" хэмээн ярьжээ.
Дараагийн бичлэгтээ тэрээр 4.1 сая үзэлт, 315,000 лайк авч, дийлэнх нь эерэг сэтгэгдэл авчээ. "Чамайг шоолж байгаа үзэн ядагч нар аливааг өөр өнцгөөс харж, өөр хэн нэгний төлөө баярлах чадваргүй юм" гэж нэгэн сэтгэгдэл бичсэн байна. "Үзэсгэлэнтэй цүнх. Чамд хайртай аавтай байх нь өөрөө тансаг юм" гэж өөр нэг нь бичжээ. Даваа гарагт хийсэн дараагийн нийтлэлдээ Габриэль "Надад хайр, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст баярлалаа" гэж хэлээд "Сайхан сэтгэлтэй, энэрэнгүй байж, хамгийн сайхан өдрийг өнгөрүүлээрэй" хэмээн нэмж хэлжээ.
Charles & Keith-ийн төлөөлөгчид Сингапурын The Straits Times сонинд хэлэхдээ, Габриэлийн бичлэгийг үзээд түүнийг болон түүний аавыг компанийн үүсгэн байгуулагчидтай хамт үдийн зоогт урьж, мөн үйлдвэртэйгээ танилцуулсан байна.
"Манай үүсгэн байгуулагчид манай бүтээгдэхүүнүүд баяр баясгалангийн авчирч, загвар сонирхогчдыг хүчирхэгжүүлж, тэдэнд итгэх итгэлийг өгөх ёстой гэж үздэг. Энэ нь түүний видео дээр маш уран яруу байдлаар харуулагдсанд бид маш их талархаж байна" гэж компанийн төлөөлөгч хэлжээ.
Габриэль болон түүний гэр бүл Филиппинээс Сингапурт ирж суурьшсан хүмүүс байна. Тэрээр Тикток дээрээ ихэвчлэн амьдралын хэв маягийг харуулсан бичлэг, тухайлбал Филиппиний өв уламжлал болон гэр бүлийнхээ тухай мэдээллийг хуваалцдаг байна.
Эх сурвалж: Insider