Хятадын засгийн газар “тэг ковид” стратегиасаа татгалзсанаас хойш анх удаагаа коронавирусийн халдварын улмаас нас барсан иргэдийн тоог өчигдөр бүрэн мэдээлжээ.
Арван хоёрдугаар сарын 8-наас нэгдүгээр сарын 12-ны хооронд тус улсад нийтдээ 59,938 хүн коронавирусийн халдварын улмаас нас барсан байна.
Тэдгээрийн ихэнх нь 80-аас дээш настай, архаг хууч өвчтэй хүмүүс байсныг мэдээлжээ.
Мөн 5,503 тохиолдолд вирусийн халдвар амьсгалын замын эрхтнийг нь шууд гэмтээж, үлдсэн 54,435 тохиолдолд вирусийн халдвартай бусад архаг хууч өвчин хавсарч үхэлд хүргэсэн гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC