Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцан төлөх даатгуулагчид ямар иргэд хамаардаг вэ? 

- 0-18 хүртэлх насны хүүхэд

- Тэтгэврээс өөр тогтмол орлогогүй иргэн

-  Хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг)

- Хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч

-  Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

- Тодорхой хугацаагаар эрхээ хасуулсан иргэд тус тус хамаардаг.

Төрөөс шимтгэлийг нь хариуцан төлж буй иргэдийн хувьд 18 хүртэлх насны хүүхдийн шимтгэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1%–иар, бусад төр хариуцах иргэдийн шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2%-иар тус тус улсын төсвөөс хариуцан ЭМД-ын санд шилжүүлэн төлдөг.

Даатгуулагч-иргэн та эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллээ www.emd.gov.mn сайтаас хялбархан шалгах боломжтой.

Таны сурталчилгаа