Цаг үеийн мэдээ

Энэ нь Байдены засаг захиргааны өндөр албан тушаалтны Хятадад хийж буй анхны айлчлал юм. Нэгдүгээр сарын 17-ны өдөр Politico сэтгүүлд нийтэлсэн энэхүү мэдээллийг Төрийн департамент дахь CNN агентлагийн эх сурвалж баталжээ.

Блинкений айлчлалыг хоёрдугаар сарын 5-6-нд хийхээр төлөвлөжээ. Энэ үеэр тэрээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Цин Гантай хэлэлцээ хийнэ.

Бээжин айлчлалыг сайшааж байгаагаа албан ёсоор мэдэгдэж, "талууд одоогоор тодорхой нарийн зүйлийг хэлэлцэж байна" гэж мэдэгджээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хамгийн сүүлд 2018 онд Дональд Трампыг ерөнхийлөгч байх үед Бээжинд айлчилж байжээ.

Сүүлийн саруудад 2022 оны наймдугаар сард Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийсэн айлчлалын улмаас Хятад, АНУ-ын харилцаа эрс муудсан.

Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар 2022 оны арваннэгдүгээр сард "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр ганц удаа уулзсан байна.

Эх сурвалж: Медуза 

Таны сурталчилгаа