Цаг үеийн мэдээ

Украины нийслэл Киев хотын зүүн дүүрэг дэх хүүхдийн цэцэрлэгийн хажууд, иргэдийн оршин суудаг бүсэд нисдэг тэрэг осолдсон байна. Уг нисдэг тэрэгний ослоор 16 хүн амиа алдсаны ес нь нисдэг тэргэнд байжээ. 

Бровари загварын нисдэг тэргэнд байсан Украины Дотоод хэргийн сайд Денис Монастырский болон Төрийн нарийн бичгийн дарга, Тэргүүн дэд сайдууд амиа алдсан болохыг Украины үндэсний цагдаагийн албаны дарга Игорь Клыменко мэдэгдсэн байна. 

Түүнчлэн амь насаа алдсан хүмүүс дунд хоёр хүүхэд, гэмтэж шархадсан 20 гаруй иргэний тэн хагас нь бага насны хүүхдүүд байгааг мэдээллээ. Зургаас харахад шатаж буй орон сууцны гадаа нисдэг тэрэгний сэг зэм харагдаж байгаа юм. 

Цагдаа болон гал сөнөөх албаныхан ослын газарт ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлээд байна. 

Эх сурвалж: ВВС, CNN

 

Таны сурталчилгаа