Цаг үеийн мэдээ

Буриадад 17-19 насны гурван өсвөр насны хүүхэд хорлон сүйтгэсэн хэргээр саатуулагдсан тухай Caution, News, ASTRA телеграм сувгууд мэдээлжээ. Тэднийг нэгдүгээр сарын 13-наас 16-ны шөнөөр Зүүн Сибирийн төмөр замд байрлах Дивизионная өртөөний замд гал тавих ажлыг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Тэд замын тэжээлийн релейны шүүгээнд нэвтэрч, шатамхай бодис ашиглан гал тавьжээ. Дивизионная өртөө нь Эрхүү, Улаан-Үдийн хооронд байрладаг. Украины дайнд оролцож буй 5-р танкийн бригад (46108-р цэргийн анги) уг өртөөнд суурилдаг байна. Мөрдөн байцаагчдын мэдээлснээр өсвөр насныхан телеграм чатаар хэн нэгнээс заавар авч удирдлагын шүүгээг шатаасныхаа төлөө 30,000 рубль авчээ.

Тэдэнд Эрүүгийн хуулийн 281 дүгээр зүйл (“Хорлон сүйтгэх”)-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Өсвөр насныхны энэ үйлдлээс болж ачааны галт тэрэг 40 минут саатсан байна.  Хууль сахиулах байгууллагууд хохирлын хэмжээг 350 мянга гаруй рубль гэж тооцоолж байна.

Буриадад нутгийн иргэд дайчилгааг эсэргүүцэж, дайны эсрэг “эмэгтэйчүүдийн хөдөлгөөн” идэвхтэй өрнөж байна.  Цэргийн алба хаагчдын эхнэр, ээжүүд нэгдэж Украинд тулалдаж буй нөхөр, хүүгээ эх орондоо авчрахаар болжээ. Энэ оны долдугаар сард дайчилгаанаас өмнө Буриадын 500 орчим цэргийн албан хаагч гэрээгээ цуцалж, дайнаас эх орондоо буцаж ирсэн тухай Сибирь-Реалии бичсэн байна.

Эх сурвалж: Настоящее время

Таны сурталчилгаа