Холливудын нэрт жүжигчин Алек Болдуин 2021 оны аравдугаар сард Нью Мексико мужийн Санта Фэ хотын ойролцоо “Rust” киноны зураг авалтын үеэр санамсаргүй гал алдаж зураглаач бүсгүйн амь насанд хүрсэн. Тэгвэл Болдуиныг хүний амь насанд санамсаргүйгээр халдсан хэргээр ял төлөвлөхөөр болжээ.
Уг харамсалтай ослын улмаас Украин гаралтай зураглаач бүсгүй Халина Хачинс амиа алдаж, кино найруулагч Жоэл Соуза гэмтэж шархадсан юм. Болдуинаас гадна киноны зэвсэг хариуцсан ажилтан Ханна Гутиерез Рийдийг гэм буруутай хэмээн үзэж ял оноохоор болжээ.
Санта Фэгийн шүүхийн шийдвэрт “жүжигчин, продюсер Алек Болдуин, зэвсэг хариуцан ажиллаж байсан Ханна Гутиерез Рийд нарт тус бүрт нь санамсаргүйгээр хүний амь хороосон хэргээр ял төлөвлөнө. Хуулиас дээгүүр хэн ч юу ч байх ёсгүй. Хүн бүр шударга ёс, шүүхэд захирагдах ёстой” гэжээ.
Прокуроруудын хэлж байгаагаар шүүх тэднийг гэм буруутай гэж үзвэл жил хагасын хорих ял, 5,000 ам.долларын торгууль ноогдуулна гэжээ.
Эх сурвалж: ВВС