Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев эмнэлэгт хүргэгджээ.
82 настай Назарбаевыг Астанагийн үндэсний шинжлэх ухааны зүрхний мэс заслын төвд байгаа тухай Оросын РИА Новости агентлаг мэдээлсэн байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр уг мэдээлэл тарсны дараа Назарбаевыг эмнэлэгт хэвтсэн болохыг түүний төлөөлөгч Айдос Укибай баталжээ.
“Нурсултан Назарбаев зүрхний хагалгаанд орсон. Хагалгаа амжилттай дууссан. Анхны ерөнхийлөгчийн амь насанд аюул заналхийлсэн зүйл байхгүй. Тэр одоо ажиглалтад байгаа” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Нурсултан Назарбаев бол тусгаар тогтносон Казахстаны анхны ерөнхийлөгч юм. Тэрээр энэ албан тушаалыг 1991-2019 он хүртэл хашиж байсан. Үүнээс өмнө Назарбаев Казахстаны Коммунист намын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга, Казак ССР-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Назарбаев ерөнхийлөгчийн суудлаасаа буусны дараа Казахстанд чухал нөлөөгөө хадгалж үлдсэн. Гэвч 2022 оны нэгдүгээр сард болсон эсэргүүцлийн жагсаалын дараа түүнийг Аюулгүйн зөвлөлийн тэргүүн, эрх баригч Нур Отан намын даргын албан тушаалаас нь хасжээ. Мөн түүнийг элбасы (үндэсний удирдагч) болон хүндэт сенатор цолыг хураан авчээ.
Үүнээс гадна Казахстанд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулсан бөгөөд үүний үр дүнд Назарбаев болон түүний гэр бүлийн гишүүд хэд хэдэн давуу эрхээ хасуулсан юм.
Эх сурвалж: Медуза