Үтрээний үрэвсэл нь (бактерийн вагиноз) аль ч насны нөхөн үржихүйн эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог бөгөөд дараах шалтгааны улмаас үүснэ.
Эрүүл эмэгтэйн үтрээний тэнцвэрт орчинг хэвийн бичил биетэн хамгаалах үүрэгтэй. Энэхүү тэнцвэрт орчин алдагдсанаас үүсэх үтрээний өвчин нь үтрээний шүүрэл хэвийн хэмжээнээс ихээр гарах, өнгө үнэр нь өөрчлөгдөх, загатнах, цочрох гэх мэт шинж тэмдгээр илэрдэг эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог өвчин юм.
Үтрээний үрэвслийн үүсгэх шалтгаан:
• Бэлгийн ариун цэврийг сахихгүй байх
• Бэлгийн олон хавьтагчтай байх, хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
• Дур мэдэн антибиотик хэрэглэх
•БЗДХ-ыг дутуу эмчлэх
Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд:
•Үтрээний ялгадас ихсэх
•Загатнах
•Зарим үед бэлгийн харьцааны үед өвдөх
Дээрх шинж тэмдгүүд илэрсэн даруйд та нарийн мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандаж шинжилгээ, эмчилгээг хийлгэвэл архагших болон хүндрэлээс урьдчилан сэргийлж чадна.
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих
-Хосдоо үнэнч байх
-Бэлгэвч хэрэглэх
-Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс татгалзах
-Үтрээг угаахгүй байх
Үтрээний үрэвслийн шинж тэмдгүүд нь зарим үед бэлгийн замын халдваруудтай төстэй байдаг бөгөөд олон шалтгаанаар үүсдэг учир ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.