Бага аарцгийн үрэвсэлт өвчний гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ) юм. Тэр дундаа 30-80% нь заг хүйтэн өвчний үүсгэгч, 20-40% нь трихомониаз үүсгэгч, 25-75% нь энэ хоёр үүсгэгчээр хавсарч тохиолддог байна.Үүнээс гадна бичил биетэн, грам эерэг,сөрөг агаартан болон агааргүйтэн нянгууд, сүүлийн жилүүдэд микоплазмын халдварууд бэлэг эрхтний салстыг гэмтээн халдварлаж байна.
Хүндрэл:
• Хэрвээ үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол үрэвссэн эд сорвижсноос аарцгийн архаг өвдөлт бий болдог.
• Мөн гуурсан хоолойд үрэвслийн шингэн хуримтлагдаж наалдац болж битүүрснээс үргүйдэл үүсдэг.
• Цаашилаад уг өвчин нь умайн гадуурх жирэмслэлтийн гол (60-80%) шалтгаан болдог.
• Умай дайврын идээт буглаа болж хүндрэх тохиолдолд мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай болно.