Цаг үеийн мэдээ

Иргэдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт 1072 хувьцааны ноогдол ашгийг сар шинийн баяраас өмнө өгөхийг шаардаж, Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн юм. Уг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан дараах мэдээллийг өгсөн юм.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "2021,2022 онуудад Эрдэнэс Тавантолгой компани томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Төмөр замын төслүүд болон нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг эхлүүлсэн. Тэгэхээр засгийн газар нэг зүйлийг бодож байгаа бэлэн мөнгийг хувьцаа хэлбэрээр тараах бол нэг хэрэг. Мөнгө тараасны үр дүнгээр инфляц өсөх бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орсноор ард иргэдэд сөрөг нөлөөлөл үзүүлэх тал байдаг. Тиймээс ард иргэдэд өгч байгаа ногдол ашгийг бага хэмжээгээр хүртээх гэхээс илүүтэйгээр ногдол ашиг нь ард иргэдийн амьдралд бодит хувь нэмрийг оруулах үр дүнтэй хэмжээнд нь хүрэх нөхцөлийг бий болгох нь хамгийн чухал юм. Хоёрдугаарт Эрдэнэс тавантолгой компани дотоодын 500 гаруй тэрбум төгрөгийн бонд босгочихсон өртэй байж байна. Мөн төмөр замын төслийг хэрэгжүүлсэн санхүүжилтийн үлдэгдэл төрийн өр байгаа. Эдгээр өрийг төлж барагдуулахгүйгээр бол дараа жилд илүү алдагдалтай ажиллах нөхцөл нь бүрдэх учраас Засгийн газрын зүгээс өр төлийг нь төлж барагдуулах бодлогыг хэрэгжүүлэх нь зүйн хэрэг юм" гэв. 

Таны сурталчилгаа