Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан товлогдсон ёсоор өнөөдөр болно. Хуралдаанаар Ардчилсан намын даргыг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдэх юм.
Тодруулбал,
Өнгөрсөн нэгдүгээр сард Ардчилсан нам Их хурлаа хийж намын даргад нэг талаас Лу.Гантөмөрийг, С.Эрдэнийн гэх талаас Д.Ганбатыг батламжилж УДШ-д АН-ын даргад бүртгэх өргөдлийг гаргасан.
Үүний дагуу өргөдөл гаргагч талуудын хүргүүлсэн намын даргын бүртгэлийн материал болоод Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай давхар танилцахаар болсон байна.