Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А288 дугаар тушаалын дагуу 90 хоног хүртэлх хугацаанд хэрэглэх элэгний В вирусийн эсрэг эмийг нэг удаагийн жороор бичүүлэх боломжтой болсон.

Ингэхдээ эмчийн бичсэн эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаарч дараагийн жор бичих хугацаа шалтгаалах тул та эмчээр нэг удаагийн жор бичүүлэхдээ өөрийн боломжит хугацаанд тохирсон тоо, ширхэгтэй эмийг худалдан аваарай.

Учир нь эмчийн бичсэн хэмжээнээс цөөн эм худалдан авсан тохиолдолд эмийн жорын хугацааг дуустал үлдсэн эмээ нөхөж авах боломжгүйг анхаарна уу.

Таны сурталчилгаа