Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдэгдсэнээр БНХАУ ОХУ-ыг Украин руу дайрахад зэвсэг нийлүүлж байж болзошгүй ажээ. Тэрээр CBS News сувагт өгсөн ярилцлагадаа Хятадын зэвсэг үйлдвэрлэгчид хэдийн хууль бусаар Орост зэвсэг нийлүүлэх болсон. Харин сүүлийн үеийн мэдээллээр Бээжингийн эрх баригчдын зөвшөөрөлтэйгөөр Орост зэвсэг нийлүүлэхийг дэмжих болсон гэжээ. 

Блинкен энэ таагүй байдал Хятадад ноцтой уршиг дагуулж болзошгүй хэмээн анхааруулсан байна. Гэвч Хятадын талаас Москва зэвсгийн тусламж, цэргийн тоног төхөөрөмж нийлүүлэхийг хүссэн гэдэг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Хятадын дарга Ши Жиньпин хэдийгээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтай ойрын холбоотон төдийгүй Оросын Украин руу хийсэн дайралтыг зэмлэн буруутгаагүй ч өнгөрсөн хугацаанд аль болох төвийг сахисан байр суурь илэрхийлж, энх тайвныг уриалсаар ирсэн. 

Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд Америкийг Орос-Хятадын харилцаанд хуруу, хошуу дүрэхийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн мэдэгджээ. Блинкен CBS сувагт Хятадыг Орост зэвсэг нийлүүлж байгаа тухай ярихаасаа хэдхэн хоногийн өмнө Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр Хятадын тэргүүн дипломатч Ван Итэй уулзсан байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа