Цаг үеийн мэдээ

Тажикстанд Хятадын хилийн ойролцоо 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон гэж Хятадын газар хөдлөлт судлалын төв мэдэгдлээ.

Газар хөдлөлт Бээжингийн цагаар 8:37 цагт бүртгэгдсэн бөгөөд голомт нь Хятадын Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хилээс 82 км-ийн зайд 10 км-ийн гүнд байжээ.

Газар хөдлөлт Шинжааны хэд хэдэн сууринд хүчтэй мэдрэгдсэн гэж Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.  Газар хөдлөлтийн голомтоос 300 км-ийн зайд том болон жижиг 10 хот байгаа бөгөөд хамгийн ойрын хот нь газар хөдлөлтийн голомтоос 160 км-ийн зайд орших Хорог хот юм.

Одоогоор хохирол, сүйрлийн талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна.

Узбекистаны газар хөдлөлтийн хяналтын төв Тажикстанд 5.8 хүртэл магнитудын хүчтэй гурван удаа хөдөлсөн тухай мэдээлжээ. Тус төвийн мэдээлснээр эхний чичиргээ Душанбегийн цагаар 5:37 цагт болсон байна. Түүний магнитуд 5.8, голомт нь 147 км-ийн гүнд, Ташкент хүртэлх зай зүүн өмнө зүгт 435 км байв.

Хоёр дахь нь 4.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 18 минутын дараа болж, гурав дахь хөдлөлт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт орон нутгийн цагаар 6:06 цагт бүртгэгджээ.

Узбекистаны Фергана, Андижан, Наманган мужуудад газар хөдлөлтийн хүч - 4, Ташкентад 3-4, Самаркандад - 3 баллын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Эх сурвалж: Интерфакс 

Таны сурталчилгаа