Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн газрын багц хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр: "Газрын багц хуулийг буцаан татахаар боллоо. Төлөвлөлтийн дагуу газар олгодог шинэ зарчимд шилжинэ. Газрын хуульд орон нутгийн иргэд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. Иргэдийн зүгээс хэрвээ энэ хуулийг батлах юм бол уул уурхайг дэмжсэн хууль болох нь гэж үзэж байгаа. УИХ-д өргөн барьсан Газрын долоон багц хуулийг эгүүлэн татахаар шийдлээ. Төлөвлөлтийн дагуу газар олголт хийх ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэлийн дахин төлөвлөлтийг хийсний дараа уг хуулийг өргөн барина. Хөдөө орон нутгийн иргэд газраа хамгаалахын тулд тусгай хэрэгцээт газар нутагт авдаг. Үүнийг шинэ хуульд үндсэндээ байхгүй болгосон. Мөн өвөлжөө, хаваржааны асуудлыг хөндөж буй бол хотод дахин төлөвлөлтийн асуудал үүсэж байгаа юм. Үүнд иргэдийн санал, шүүмжийг авна. Мөн 5800 барилга, байгууламж паспортгүй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл газар хөдлөлт болбол яах вэ гэдэг асуудлыг судлаагүй байгаа гэсэн үг. Энэ бүх барилгуудыг хоёр сарын дотор үзлэг хийе гэдэг шийдвэрийг гаргасан. Байшин барилгыг паспортжуулах, газар хөдлөлтийн судалгаа хийхээс гадна орж ирж байгаа барилгын арматурын асуудлыг лабораториор шинжлүүлнэ " гэв.