Тамхины утаанд 4000 гаруй хорт бодис агуулагддаг ба эдгээрийн 50 гаруй нь хүний биед хорт хавдар үүсгэгч бодис юм. Хэдийгээр та өөрөө тамхи татддагүй ч гэсэн таны эргэн тойронд байгаа хүмүүс тамхи татаж, тэр орчинд нь та байгаа бол дам тамхидалтанд өртөж байна гэсэн үг юм. Дам тамхидалт нь хүүхэд, насанд хүрэгчдэд амьсгал, зүрх судасны өвчин үүсгэж үхэлд ч хүргэх аюултай гэдгийг мартаж болохгүй.