Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр зарлиг гарган  дараах нэр бүхий 11 хуульчийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томиллоо. Шинээр томилогдсон шүүгч нар тангаргаа өргөн, ажлаа хүлээн авч байна.

 Шүүхийн ерөнхий зөвлөл анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 34 сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтад бүртгүүлэх материалыг 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрөөс хүлээн авч эхэлсэн. Улмаар сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, нөөцөд бүртгэлтэй бөгөөд сонгон шалгаруулалтын оноогоороо тухайн орон тоонд нэгдүгээрт эрэмбэлэгдсэн 15 нэр дэвшигчийг хуулийн дагуу шүүгчээр томилуулах саналаа  Монгол Улсын Ерөнхийлөгчид 2023 оны 02 сарын 02-ны өдөр хүргүүлээд байсан юм. Үүнээс дээрх 11 хуульчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулийн хугацаандаа шүүгчээр томиллоо.

Шүүгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр

Томилогдсон шүүх

1

2

3

1.Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

Цолмонгийн Амар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2

Баяраагийн Булгантамир

 

3

Бэхбатын Наранжаргал

 

4

Рагчаабазарын Баярхүү

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

5

Батбаатарын Ууганбаяр

Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

2.Иргэний хэргийн анхан шатны шүүх

6

Авирмэдийн Зүмбэрэл

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

7

Одын Цэнд-Аюуш

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч

3.Давж заалдах шатны шүүх

8

Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

9

Ганбаатарын Мягмарсүрэн

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

10

Ганбаатарын Уртнасан

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

11

Ганбатын Мөнхтулга

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч

       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу бүх шатны шүүхүүдийн шүүгчийн сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг ийнхүү тасралтгүй зохион байгуулж байна.

Хуулийн лавлагаа:

Шүүхийн тухай хууль

35.1.Ерөнхий зөвлөл энэ хуулийн 34.8-д заасан эрэмбийн дагуу нийтэд мэдээлснээс хойш ажлын таван өдрийн дотор зарлагдсан орон тоогоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг шүүгчээр томилуулах саналыг, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг Улсын Их Хуралд танилцуулснаар томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хууль

51.2.Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль

12 дугаар зүйл.Төрийн байгуулал, улс орны удирдлагын талаарх Ерөнхийлөгчийн бүрэн эрх: 16.Бүх шатны шүүгчийг хуульд заасны дагуу томилно.

Таны сурталчилгаа