Ардчилсан нам 2023 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд иргэд, намын дэмжигчид, гишүүдийн санал хүсэлтийг Монгол орон даяар хүлээн авах, сонсох өдрүүд болгон зарлаж байна.
Аяны үр дүнд гишүүд дэмжигчдийн санаа бодлыг богино, дунд, урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлууддаа тусгахаар төлөвлөж байна.
Санал, хүсэлтийг Ардчилсан намын төв байр, шат шатны намын байр, сошиал хаяг, болон Намын байгуулалтын газрын 18001206, 76107272 утсуудаар хүлээж авч байна.