ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Үндсэн хуульд зааснаар сайдыг чөлөөлөх асуудлыг Монгол улсын ерөнхий сайд УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулсны дараа Ерөнхий сайдын захирамж гаргаж чөлөөлөх зохицуулалттай. Тухайн асуудлыг УИХ-аар энэ долоо хоногт хэлэлцэнэ гэсэн ойлголт, хүлээлттэй байна. Ерөнхийлөгчид Т.Аюурсайхан сайд өргөдлөө өгсөн даруйд танилцуулахаар албан бичгийг хүргэсэн. Тэгэхээр сайдыг чөлөөлөх асуудал энэ долоо хоногтоо яригдаж, эцэслэн шийдэгдэнэ" гэв.