Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн болон ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хүсэлтийг Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: "Монгол улсын үндсэн хуулийн 39-р зүйлийн 4 дэх хэсэг, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 22-р зүйлийн 1 дэх хэсэг, 29-р зүйлийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн Төмөрбаатарын Аюурсайханыг Монгол улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх захирамж гаргалаа" гэв.