Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр Хэнтий аймагт ажиллаж байна. Уулзалтын үеэр Л.Гантөмөр: "Бид бодлогогүй төрийн золиос болж нийгмээрээ ядуу амьдарч байна. Одоогийн төрд итгэлээ алдсан иргэдийн 77% нь саналаа өгөхгүй гэж хариулж байна. Харин Ардчилсан нам иргэд нь төрдөө итгэдэг, тэдний амьдралыг бодитоор дүгнэдэг, сонсдог, хамтдаа алхдаг нам байхын төлөө өөрчлөлтийг хийнэ" гэлээ.