Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж чөлөөлсөн. Сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ нөхөн сонгуулийн товыг 50 хоногийн дотор гарган зарлах учиртай.
Ж.Мөнхбатын хувьд Архангай аймгаас сонгогдсон. Тэгэхээр энэ намар тус аймагт нөхөн сонгууль болох магадлал тун өндөр байгаа юм.