Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайд холбогдон яллагдагчаар татагдсан гишүүд болох Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УЕП-оос УИХ-ын дарга Г.Занданшатард хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх дэгийн дагуу уг асуудлыг эхлээд Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэнэ. Энэ талаар тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа. 

Тэрбээр: 

Ерөнхий прокурор асуудлаа маш нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн. Мөрдөн байцаах ажиллагааны нууцтай холбоотой асуудлууд хэлэлцэх учир хаалттай хуралдана. Хурал Лхагва гарагийн өглөө хуралдахаар товлогдсон. Хуралд нэр холбогдсон гишүүд оролцож тайлбараа өгнө. Дэд хорооноос гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, түдгэлзүүлэхгүй гэсэн санал өгөх юм. Саналыг нууц санал хураалтаар авна гэв. 

Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүдэд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Энхболд нар багтаж байгаа юм. 

Таны сурталчилгаа