Нүүрсний хулгайд холбогдон яллагдагчаар татагдсан гишүүд болох Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрсөн баасан гарагт УЕП-оос УИХ-ын дарга Г.Занданшатард хүргүүлсэн.
Тэгвэл өнөөдөр дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хаалттай хэлэлцэж байна.
Халдашгүй байдлын дэд хороо нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд гишүүдэд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Н.Энхболд нар багтаж байгаа юм.