Цаг үеийн мэдээ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Яллагдагчаар татагдсан зарим гишүүд намаас түдгэлзэх хүсэлтээ өгсөн. Ирэх долоо хоногт намын Хяналтын ерөнхий зөвлөл хуралдаж шийдвэрээ танилцуулна. Нэр холбогдсон хүмүүсээс албан ёсны тайлбар авах ажил эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл нэг сарын хугацаанд хүлээсэн.  Гишүүд маань өөрсдийн хүсэлтээр намаас түдгэлзэх саналаа зарим гаргасан зарим нь гаргаагүй асуудлууд байгаа. Тэгэхээр албан ёсоор саналаа ирүүлээгүй гишүүдээс санал тайлбар авах асуудал явагдаж байгаа" гэв. 

Таны сурталчилгаа