УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
Тэрээр: "Хууль зөрчсөн гэмт хэрэгт холбогдож байгаа тохиолдолд хуулийн байгууллагаараа шийдэгдээд явах ёстой. Хүний эрхийг аль түвшинд нь яаж ярих уу, эрх зөрчигдөхгүй байх нь чухал гэдэг асуудлыг хөндөж байгаа. Хүний эрхийн асуудал дээр ухралт гаргаж байгаа зүйлсийг засахын төлөө Засгийн газар ажиллана. Улс төрийн шийдвэр гаргахаас өмнө халдашгүй байдлын дэд хороон дээр хууль хяналтын байгууллагууд ямар баримт нотолгоо нь дээр тулгуурлаж, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ямар асуудал яригдаж байна гэдэг нь чухал. Халдашгүй байдлын дэд хорооны 5 гишүүн санал нэгдэж, түдгэлзүүлэх ёстой гэдэг шийдвэр гаргасан тохиолдолд намын бүлэг дээр сонсож улс төрийн шийдвэрээ гаргана. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэр чухал үүрэгтэй. Нарийн материалтай нь танилцаагүй байж гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ түдгэлзүүлэхгүй гэдэг асуудлыг ярих нь өөрөө өрөөсгөл асуудал" гэв