Цаг үеийн мэдээ

Сонгуулийн тухай хуулиар шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрээр: "Н.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүдийн боловсруулсан хуульд Засгийн газраас 30 гаруй  төрлийн саналыг өгсөн. Энэхүү хуульд жендерийн эрх тэгш байдлыг хангах үүднээс парламентын нийт гишүүдийн 30-иас доошгүй хувь нь эмэгтэй буюу аль нэг хүйсийн төлөөлөл байна гэсэн зүйлийг чиглэл болгож оруулж өгсөн. Гурван эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн эрэмбээр жагсаалтыг эрэмбэлнэ гэсэн саналыг боловсруулж оруулж ирсэн. Засгийн газрын зүгээс санал оруулж хүйсийн эрх тэгш байдлыг хангах нь өөрөө 21-р зууны чиг хандлага юм байна. Парламентын нийт  сонгогчдын 52 хувь эмэгтэйчүүдийн төлөөлөл болчихсон байгаа бол  энэ төлөөллийг хангалттай болгох зарчмыг баримталж, эмэгтэйчүүдийн оролцоог тэгш болгоё. Жагсаалт гаргахдаа эрэгтэй, эмэгтэй сөөлжилсөн байдлаар жагсаалтыг гаргана. Эмэгтэйчүүдийн оролцоог 5 хувиар нэмэгдүүлэхэд харгис хэрцгий гэмт хэрэг 5 хувиар буурдаг. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Олон жил яригдсан ч бодитой үр дүнд хүрдэггүй асуудлуудаас эхлээд үр дүн гарах боломж бүрдэнэ" гэв. 

Таны сурталчилгаа