Нүүрсний хулгайд холбогдсон гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УЕП-ын саналын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж дууслаа. Тэд гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзсэн юм.
Халдашгүй байдлын дэд хорооны хурлын шийдвэртэй холбогдуулан төрийн гурван өндөрлөг буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар уулзаж байгаа талаар зарим эх сурвалжууд мэдээлсэн. Уг уулзалтын дараа МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах юм.