Цаг үеийн мэдээ

Нүүрсний хулгайд холбогдон яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар хэлэлцэн дэмжсэн. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж дууслаа. 
Хуралд бүлгийн 61 гишүүнээс 46 гишүүн оролцож дийлэнх олонх нь яллагдагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. 
Мөн тус хуралдаанд МАН-ын дарга, Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож намын даргын хувьд тодорхой чиглэл өгсөн гэдгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ. 

Тодруулбал, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал хэдий ч яллагдагчаар татагдсан гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэсэн чиглэлийг өгсөн байна. 

Таны сурталчилгаа