УИХ-ын чуулганаар нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттайгаар хэлэлцэж дууслаа.
Нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын гишүүдийн олонх хүлээн авсан бол УИХ-ын гишүүн Н.Наранбаатар гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзжээ. Нийт 66 гишүүн санал хураалтад оролцжээ.