Цаг үеийн мэдээ

Өчигдөр /2023.03.30/ нүүрсний хулгайд холбогдсон яллагдагчаар татагдсан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар наалттай хэлэлцэж Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж Н.Наранбаатар гишүүнийг авч үлдсэн. 

Тэгвэл өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон удирдах зөвлөл хуралдах талаар эх сурвалж мэдээллээ. Тус хурлаар авлига албан тушаалын хэрэгт холбогдсон болон гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд хариуцлага тооцох, намын гишүүнчлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэх бололтой.

Тодруулбал, Өнгөрсөн оны 12 дугаар сард ХХХ Их хурлаараа баталсан МАН-ын дүрмийн 34 дүгээр зүйлд илтэд ёс зүй зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил гаргасан, авлигын хэрэгт холбогдсон бол хугацаатай болон хугацаагаагүйгээр намын гишүүнчлэлийг түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар авлигын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүд болон зарим дүүрэг, орон нутгийн МАН-ын гишүүдийн гишүүнчлэлийн асуудлыг ярих бололтой.

Таны сурталчилгаа