Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудаас үүдэн нийслэлийн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч зарим нь хотын дарга Д.Сумъяабазарт хариуцлага тооцохыг шаардаж буй.
Нийтийн тээвэрт ашиглахаар 200 гаруй автобусыг авахдаа нэг бүрийг 253,5 сая төгрөгөөр захиалж хийлгэсэн улмаар нэг цэвэрлэгээний машиныг 125 сая төгрөгөөр буюу хэт өндөр үнээр худалдан авалт хийсэн. Яармагийн замд 14 хоногийн дотор барина гэж амалсан нүхэн гарц өвөл, хаврыг туулаад жил өнгөрөхөд хэвээрээ байгаа зэрэг олон асуудалд иргэд бухимдлаа илэрхийлсээр ирсэн.
Ам нээх бүртээ хаа, хорь, нураа гэсэн шийдвэр гаргадаг ч үг үйлдэл нь алд дэлэм зөрж байгаад цаашид хотын даргад итгэх итгэл ард иргэдэд үлдээгүй бололтой.
Өнөөдөр МАН-ын байранд зарим иргэд хотын дарга Д.Сумьяабазарт хариуцлага тооцож орцруулах шаардлагатай гэж үзэн жагсаж байна.
Эх сурвалжийн хэлж буйгаар өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо болон, удирдах зөвлөл хуралдаж байгаа юм.