Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцож буй "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдэвт өглөөний уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн нар оролцож байна.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: "Уул уурхайн биржийг Монгол Улс уул уурхайн салбарт ашиглахад бэлэн болсон. Уул уурхайн биржийн хууль энэ оны 07-р сарын 01-нээс хүчин төгөлдөр хэрэгжээд эхэлнэ. Одоо биржээр нүүрсээ арилжаад эхэлсэн. Үр дүн гарч байна. Тонн нь 70, 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 170-180 ам.доллар болж өссөн. Цаашдаа биржээр зөвхөн нүүрс биш зэс, төмөр, жонш арилжаалдаг болно. Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд ашигт малтмал олборлолтоос боловсруулат руу шилжих бодлогыг барьж ажиллаж байгаа.
Монгол Улс газрын ховор элементийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Гадны улс орнууд, томоохон компаниуд, мэргэжилтнүүд Монгол Улсыг маш их сонирхож байна" гэв.