УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Т.Бадамжунай нь авлига албан тушаалын хэрэгт холбогдон эх орноосоо оргон зайлснаас хойш таван жил гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Тухайн үед түүнийг Замын-Үүд боомтоор УАЗ-469 машинаар хил гаран зугтсан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлж байсан.
Тэгвэл түүнийг Засгийн газраас зарласан ШУВУУ ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбу хотод байхад нь баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Энэ асуудлын хүрээнд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригоос тодруулахад:
Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой учраас дэлгэрэнгүй мэдээлэл хэлэх боломжгүй байна. Тодорхой ажиллагаа хийгдэж байгаа. Тун удахгүй АТГ болон ЦЕГ-аас албан ёсны мэдээлэл өгнө хэмээлээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар түүнийг Филиппин улсын Сэбу хотын АТМ-ээс мөнгө авч байх үед нь байршлыг нь тогтоон саатуулсан байна.