Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдэд "Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлт"-ийн бодлогын хэрэгжилт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх Засгийн газрын бодлого үйл ажиллагааг танилцууллаа.
Е-Business платформд хуулийн этгээдтэй холбоотой 417 тусгай зөвшөөрөл, 42 лавлагаа тодорхойлолт, 226 төрийн үйлчилгээ, нийт 685 үйлчилгээг нэвтрүүлж байна.
ААН шинээр байгуулахад хуулийн этгээдийн нэр авах, улсын бүртгэлд бүртгүүлэх, эд хөрөнгийн жагсаалтаа бүртгүүлэх, цахим гэрчилгээ авах, тамганы хяналтын хуудас илгээх зэрэг үйл явцыг цахимаар шийднэ.