Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөр ардчилсан үзэл санааг тууштай хамгаалагч мянган мянга гишүүд, дэмжигчдэдээ, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг нийт Монголчууддаа Ардчилсан нам байгуулагдсаны түүхт 33 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэн ардчиллын сорилт бэрхшээл, амжилт ололтыг үе, үеийн намын удирдлагууд, 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын төлөөллийн хамтаар хэлэлцлээ.