ХНХ-ын сайдын томилгооны асуудлаар МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяагаас тодрууллаа.
МАН-ын Нарийн бичгийн дарга А.Ариунзаяа: "Монгол ардын намын удирдах зөвлөлийн хурал зарлагдлаа. Ерөнхий сайдтай таван асуудлаар хуралдана. 2022 оны үйл ажиллагааны тайлангаа Удирдах зөвлөлийн гишүүдэд танилцуулна. 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулна. 30 дугаар их хурлаас хойш намын дэвшилтэт бодлогыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөгөө батална. Сайдыг томилох процесс хуулийн хугацаатай байдаг. Одоо бол сайдыг томилох хугацаа болж байгаа. Удирдах зөвлөлөөр шинэ сайдыг томилох асуудал яригдана. Гэхдээ хэзээ гэдэг нь тодорхойгүй байна" гэв.