Цаг үеийн мэдээ

20 мянга мөнгө мөн үү? Иргэдэд мөнгө тараах нь монгол ёс заншил бил үү? 

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хиа туслахаа дагуулан дугтуйтай мөнгө тараан буй бичлэг цацагдсан. Мөнгө түгээгч өөрөө намайг хэрэгт шалгаагүй гэсэн бол АТГ шалгаж байгаа гэж мэдэгдсэн. Бүдүүн бүлгийн дарга “Монгол ёсоор 4-5 ахмадад золгосон. Дугтуйнд 20 мянга л байсан. АН-ынхан бичлэг хийсэн” гэж тайлбарласан.  Бичлэгээс үзвэл 4-5 ч биш хэдэн арван хүн заал танхимд сууж байна. Тогтохсүрэнгийн дугтуй 4-6 аар тогтохгүйг бид нэг юм ялгаад байна. Амлалтаа ялга гэж дарга айлдсан шиг хэдий хэрийн хүн байгаа, сонгогчдод мөнгө тарааж болох, болохгүйг бид нэг юм ялгаад байна. Дугтуйнд мөнгө байсан нь баримт, хэд байсан нь чухал биш. Учир нь 20 мянга байсан ч мөнгө. Сери дугаартай, нууцлалтай, үндэсний хүчин төгөлдөр мөнгөн тэмдэгт. Даргын хувьд 20 мянга л байсан байж болно, иргэний хувьд 20 мянга чиг л байсан мөнгө. 20 бүү хэл 2 мянга, 200, 2 төгрөг ч мөнгө юм. Үнэгүй бяслаг хавханд л байдаг. Үнэгүй бяслаг ч улс төрчдийн мөнгө биш талх авахад л татчихдаг Таны өөрийн чинь татварын мөнгө. Ингэхэд Д.Тогтохсүрэн гишүүн татвар нэмэхгүй гэсэн амлалт 2020 оных биш, 2016 оных, амлалтаа ялга гэж хэлсэн. Амлалтаа ялгаж үзвэл, 2016 онд татвар нэмэхгүй гэж амласан, 2020 онд татвар нэмнэ гэж амласан болчих гээд хэцүү юм. 

Таны сурталчилгаа