Цаг үеийн мэдээ

ХНХ-ын сайд Х.Булгантуяагаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Х.Булгантуяа: "Гурван сарын хугацаанд боомтын сайдаар ажиллахдаа БНХАУ-тай хиллэдэг боомтууд хаалттай байсныг үе шаттайгаар зорчигч тээврийг нээж, БНХАУ-ын талтай зохицох эдгээр ажлуудыг хийсэн.  Овоорсон маш олон асуудлууд байгаа. Хамгийн түрүүнд нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барьсан. Энэ асуудлыг зайлшгүй шийдэх ёстой. Хэрвээ хүүхдийн мөнгийг нэмэгдүүлнэ гэх юм бол төсвийн тухай хуулиар төсвийн тодотгол хийнэ л гэсэн үг. Нийгмийн даатгалын багц хуулийг батлуулах нэн шаардлагатай байна. Нийгмийн даатгалын багц хууль бол тэр чигтээ төсөв тооцоолол байдаг. Энэ талаасаа сангийн яаманд ажиллаж байсан хүний хувьд ажиллах нь зүйтэй юмаа гэж үзсэний үндэс дээр намайг ХНХ-ын сайдаар сэлгэн томилж байгаа гэдгээ Ерөнхий сайд илэрхийлж байсан " гэв. 

Таны сурталчилгаа