Цаг үеийн мэдээ

Шувуу ажиллагааны талаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.

Х.Нямбаатар: "Засгийн газрын хуралдаан дээр авлигатай тэмцэх төлөвлөгөөний хүрээнд шувуу ажиллагааг эрчимжүүлэх, иргэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мөнгөн урамшуулал олгох  шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдээд хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан гадаад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг 11-11 төвд мэдээлсэн иргэдийн мэдээлэл батлагдсан тохиолдолд 10 мянган доллароор урамшуулна. Гэмт хэргийн талаарх мэдээллийг төлбөртэй авах, зөрчлийн талаарх мэдээллийг төлбөртэй авах эрх зүйн зохицуулалт байгаа. Мөнгөн урамшууллыг олгох нарийвчлан журмыг гарахаар болсон. Шувуу ажиллагааны хүрээнд иргэн Т.Бадамжунайг Филиппин улсаас шилжүүлэн авах ажиллагаа хийгдсэн. Одоо тухайн иргэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад байгаа. Мөн иргэн Төгсбаяр Унгар улсаас өөрөө холбогдож хэргээ шалгуулъя гэж ирсэн. Иргэн Болортуяа БНСУ-аас мөрдөгчидтэй холбогдож хэргээ шалгуулж байгаа. Хэд хэдэн хүмүүсийг БНСУ-ын хууль сахиулагчтай хамтарч албан ирүүлэх чиглэлээр ажиллууд хийгдэж байгаа. Тодорхой нэрийг хэлэх боломжгүй байна"гэв.

Таны сурталчилгаа