Цаг үеийн мэдээ

“Монголын радио хятадаар мэндчилэхэд би үхнэ” гэдэг шиг Монгол Улсын Их Хурлын танхимд ханз үсэг эрээлжилсэн тохиолдол гарлаа. Тусгаар улсын хууль тогтоох танхимд Б.Дэлгэрсайхан гишүүн ханз бичигтэй цаас барьж, дуран овоонд өртсөн. УИХ-ын хамгийн бийлэгжүү гишүүний нэг Б.Дэлгэрсайхан цаас хэмнэсэн юм байна. Монгол төрийн хойморт ханз үсэгтэй, муутуу цаас дэлгэсэн Б.Дэлгэрсайхан хятадуудтай холбогдсон дуулиан шуугианд өртөмхий. “Болдтөмөр Ерөө гол”  төмрийн уурхай, төмөр замтай, хятад инженер Чен Хо-г зодсон, иргэншлээ хятад гэж мэдүүлсэн С.Баярцогтын оффшор дансанд хийсэн мөнгийг зээлдүүлсэн гэх мэт урд зүгийнхэнтэй учир начир, утга холбоостой байдаг.      

Таны сурталчилгаа