Цаг үеийн мэдээ

Новартис эмийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй өвчлөлийг үндсэн 4 бүлэгт хувааж, 15 ерөнхий нэршлийн 24 тун, хэмжээ бүхий эмийг ЭМД-ын сангийн 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. 

Эдгээр эмийг эхний ээлжинд "Новартис" компанийн албан ёсны 3 дистрибьютерийн 191 салбар эмийн сангаар олгож байсан бол эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор ЭМДЕГ-тай гэрээтэй бусад эмийн сангуудтай гэрээ  байгуулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар хот, хөдөөгийн нийт 941 гаруй эмийн сангаар Новартис компанийн эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байна. 

Эмийн дэлгэрэнгүй жагсаалттай доорх линкээр орж танилцана уу. https://emd.gov.mn/news/187

Таны сурталчилгаа