Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр: "Цахим бугуйвчтай болох асуудал миний ял биш. 2015 онд батлагдсан эрүүгийн хуулиуд зорчих эрхийг хязгаарлах ял гэж оруулж ирсэн. Энэ ялыг зургаан жил гаран хэрэгжүүлээгүй байсан. Энэ ялыг хэрэгжүүлж эхэлснээс өмнө хорих ангид ял эдэлж байгаа хүний тоо 7000 дээш гардаг байсан. Өнөөдрийн байдлаар дунджаар хорих ангид ялж эдэлж байгаа хүний тоо 4200 байна гэсэн статистик мэдээлэлтэй байна. Тэгэхээр сөрөг хүчин хэн нэгэн хүнийг харлуулж, буруутгахын тулд сүүлийн 6,7 жил эрүүгийн хуулийн бүх ялгадсыг над руу цацсан. Аж ахуй нэгжээрээ би цахим гав нийлүүлсэн зүйл байхгүй. Үүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өөрөө төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ нийлүүлэх, хууль тогтоомжид нийцүүлсэн. Харин ч анх 42 тэрбум төгрөгөөр энэ системийг нэвтрүүлнэ гэж байхад бид дотоод нөөц бололцоогоороо тэрбум хүрэхгүй мөнгөөр энэ ялыг 2021 оны нэгдүгээр сараас эхлүүлээд явж байгаа. Цахим гавын мэдээлэл технологийн юман дээр алдаа, оноо гарсан байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ системийн хувьд таван метрээс илүү алслалтай, буруу дохио заах байдал арилсан. Мөн 2021 онд хэрэглэж байсан цахим бугуйвч бүхэлд нь шинэчлэлт хийгдсэн. Дэлхийн 100 гаран оронд цахим бугуйвчийг хэрэглэж байгаа. Бид суурин газар ажиллаж, амьдарч байгаа хүмүүст энэ ялыг өгөх боломжтой. Харин сумын төвд энэ ялыг эдлэх хүсэлт гаргасан хүмүүст өгч байгаа. Харин Улаанбаатар хотод дүүрэг зааж бүсчилдэг ч юм уу ажил, гэр хоёрын хооронд явах боломжтой нөхцөлийг нь хангаж шүүх ял оногдуулж байна" гэв.