Төрөх эмнэлэгт амаржихаар очихдоо бүрдүүлэх материал болон хувийн бэлтгэлээ хэрхэн базаах талаар зөвлөж байна.
Амаржихаар ирэхдээ бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- Жирэмсний хяналтын солилцох хуудас
- Жирэмсний хяналтын дэвтэр
Төрөх эмнэлэгт очихдоо бэлдэх шаардлагатай зүйлс:
- Ор дэрний даавуу
- Том хүний живх 3 ширхэг / өмсдөг биш наалддаг живх/
- Дэвсгэр живх 3 ширхэг
- Шөнийн ариун цэврийн хэрэглэл
- Хуурай болон нойтон садфетка
- Ариун цэврийн цаас
- Солих ээлжний оймс
- Дулаан халад
- Толгой боох алчуур
- Урдаа товчтой унтлагын хувцас / төрсний дараа хүүхдээ амлуулахад амар байх болно/
- Углааш
- Дотуур хувцас
- Хувийн бэлтгэл / аяга, халбага, оо, сойз, алчуур, саван, амны хаалт/
- жижиг савтай ус 3 ширхэг
- тосон клизм 1 ширхэг