Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл,
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,
- Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.