Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: "Засгийн газар 2022 оны тавдугаар сарын 1-ний өдөр иргэн бүрийг эрт илрүүлэгт хамруулах шийдвэр гаргаж байсан. Бүтэн нэг жилийн хугацаанд 29,6 хувь буюу 1.220.702 иргэн эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан байна. Эдгээр иргэдийн 45.1 хувь эмэгтэйчүүд 54,9 хувь нь эмэгтэйчүүд байна. Нийт хамрагдсан иргэдийн 50.1 хувь нь Улаанбаатар хотын иргэд 49.9 хувь нь орон нутгийн иргэд хамрагдсан байна. Оюутан залуучууд эрүүл мэндийн даатгалд хамрагдалт бага байгаа учраас эрт илрүүлэгт хамрагдаж чадахгүй байна. Үүнтэй холбоотой төсвийнхөө багцад багтааж эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй байгаа шимтгэл төлөөгүй байгаа залуучуудыг 100 хувь эрт илрүүлэгт хамруулах Засгийн газрын тогтоол гарлаа. Эрт илрүүлэг, оношилгоо үйлчилгээнд 60 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөв батлагдсан. Эрт илрүүлэгт бага насны хүүхдүүдийн дунд шүдний цооролт их байна. Үүнтэй холбоотой бага насны хүүхдүүдийн амны хөндийн ариун цэврийг сахих хамгаалахтай холбоотой арга хэмжээнүүдийг аваад явж байна "гэв.