Цаг үеийн мэдээ

Улсын Гуравдугаар Төв Эмнэлэгт 2023 оны 4 сарын 30-наас 5 сарын 8-ны өдрүүдэд Люксембургийн Үндэсний зүрхний мэс засал ба зүрхний эмгэг судлал, судсан дотуурх эмчилгээний институтын захирал Зүрхний мэс засалч Арнауд Шарпентиер эмч тэргүүтэй насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын багийн мэргэжилтнүүд уригдан ирж, хамтарсан мэс заслын тусламж үйлчилгээг үзүүллээ.

Дээрх зочин профессорын баг Монгол улсад Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Зүрх судлал, Зүрхний мэс засал ба Телемедицин МОН007” төслийн хүрээнд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хамтарсан багаар ажлын байрны мэс засал сургалт хийх замаар тус эмнэлгийн зүрх судасны мэс заслын тусламж үйлчилгээний чадавхийг сайжруулан бэхжүүлэхэд урт хугацааны мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ийнхүү хамтран ажиллаж байгаа билээ.  

Мэс заслын хамтарсан баг энэ удаа гол судасны болон хоёр хавтаст хавхлага солих мэс засал, гол судасны уг болон нумыг хиймэл судсаар солих, гол судасны өгсөх хэсгийг мэс заслын аргаар солих зэрэг гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай нийт 6 эмчлүүлэгчид мэс засал эмчилгээг хийж, өндөр түвшний нарийвчилсан оношилгооны заалт бүхий 25 эмчлүүлэгчид хамтарсан багаар үзлэг оношилгоо хийж, хойшдын эмчилгээний асуудлыг шийдвэрлэлээ. 

Таны сурталчилгаа