“Хавдрын эсрэг аян-2023” үндэсний аяны хүрээнд 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд ХСҮТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж, үзлэг, оношилгоо шинжилгээ, зөвлөгөө, шаардлагатай эмчилгээ хийнэ.
Тус багт хавдрын эмч, хими эмчилгээний эмч, дуран, эхоны эмч, цитологич эмч, эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий мэс заслын эмч, хөхний эмч нар ирэх учир хавдрын хяналтад байгаа болон үзүүлэх шаардлагатай иргэд хяналтын карт, шинжилгээний хариутайгаа ирж, 2023 оны 05 сарын 18-ны өдөр БОЭТ-д үзүүлнэ.