“Давс ба эрүүл мэнд” Дэлхийн хөдөлгөөний санаачилгаар 2005 оноос хойш дэлхийн улс орнууд жил бүрийн 3 дугаар сард “Давсны мэдээлэл сурталчилгааны 7 хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд манай улс энэхүү санаачилгыг дэмжиж 2012 оноос хойш тэмдэглэж ирсэн.
Энэ жилийн давсны мэдээлэл, сурталчилгааны долоо хоногийг 2023 оны 5-р сарын 15-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл "Давсыг багасгацгаая" уриатай зохион байгуулж байна.
Зөвлөгөө:
Лаазалсан ногоо, вандуй, шошыг буцалгаж хөргөсөн усаар зайлж хэрэглээрэй.
Нөөшилсөн, давсалсан хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө буцалгаж хөргөсөн усаар зайлах нь тухайн бүтээгдэхүүний натрийн хэмжээг 36 хувиар багасгана.
Шарсан төмс, бэлэн гоймон, кетчуп зэрэгт хэр их давс агуулагддаг болохыг та мэдэх үү?